Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигчдадаа есдүгээр сарын 16-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигчдадаа есдүгээр сарын 16-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.

"Өдрийн сонин" өнөөдрийн дугаарын тэргүүн нүүрэнд "Ц.Элбэгдорж: Асуудлыг гартаа авахыг Ерөнхий сайдад зөвлөж байсан", "Ц.Дашдондов: Монголчууд бидний илжгэн тэвчээр барагдах цаг ирнэ", "С.Цэрэнчимэд: Олимпийн аварга болж одоо байгаа амьдралаа илүү сайхан болгоно" зэрэг ярилцлагуудыг онцолсон байна.

"Өнөөдөр" сонин энэ удаагийн дугаартаа "Б.Чогсом: Бид шинэ нийгэмд шилжихдээ өмнөх үеэс авууштай олон зүйлийг хаячихсандаа том алдсан" , “Юун эрлийз, хурлийз...”, “Хотын дарга 4000 төгрөгөөр 130 км зам туулдаг машин унана” зэрэг ярилцлага, нийтлэл, сурвалжлагуудыг онцложээ.

"Зууны мэдээ" сонин “Лениний музейг эзэмших эрхтэй гуравдагч этгээд гарч ирлээ”, "Мурат Карагөз: Монголчууд зоригтой, шийдэмгий, тэмцэгч ард түмэн", "Ж.Батсуурь: Бүрэлдэхүүнээ солих гэж байгаа бол саналаа ил тод тавих хэрэгтэй", “Зээлээ аваагүй үйлдвэрлэгчид бухимдуу байна” зэрэг сурвалжлага, ярилцлагуудыг онцлосон байна.

"Монголын үнэн" сонин энэ өдрийн дугаартаа “ТҮЦ машины орлого хэзээ улсын төсөвт төвлөрөх вэ”, “93 тэрбумын 43 төслийг хасчээ”, "С.Цэрэнчимэд: Олимпийн аварга болохыг хүсч байна", "Д.Нарангэрэл: Тарваганы эрхтнийг эмчилгээний зориулалтаар хэрэглэж болохгүй зэрэг сурвалжлага, ярилцлагуудыг онцложээ.

"Улс төрийн тойм" сонинд “Засгийн газар иргэдээ Хакерджээ”, Х.Батсуурь: Оюутолгойгоос Монголчууд ашиг горьдоод хэрэггүй", “МАН засаглахгүй”, “АПУ-гийн ах дүүс хариуцлагаас зугатах зуршилтай юу” зэрэг мэдээллийг тоймлон хүргэжээ.

Түлхүүр үг:Сонины онцлох мэдээллийн тойм
Хуваалцах