Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, мэдээллийн тоймыг хүргэж байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин" “Фракц хэмээх хэсэг бүлэг хүмүүсийн зөрчил Засгийн газрыг эмхлэх шинжгүй байна”, “Төрөх эмнэлэг, түлэнхийн төвгүй сандарч байхад төрийн ордон шиг байшиндаа дүүргийн дарга нар тарвалзаж сууна”, Улсын начин Н.Адъяабат: Үнэндээ би хоёр дахь шинжилгээг хийлгэе гэж мөнгө төлөөгүй зэрэг сурвалжлага, ярилцлагуудыг онцложээ.

"Өнөөдрийн сонин" энэ удаагийн дугаартаа “АН нэг, Шударга ёс эвсэл дөрвөн сайд шинээр томилох уу”, “Улсын начин Б.Суманчулуун, Н.Адъяабат нар Допингийн шинжилгээнд бүдэрлээ”, Г.Гансүх: Охиныг минь гүтгэсэн залуу амиа аврахын тулд худал мэдүүлэг өгсөн гэдэг зэрэг мэдээллүүдийг онцлосон байна.

"Зууны мэдээ" сониноос “268 дугаар тогтоол ба Тавантолгойн шинэ эзний сураг”, "Н.Энхбаяр намын гишүүд дэмжигчдийн хамт мод тарилаа", О.Магнай: Цахилгааны нэмэгдлийг Эрчим хүчний зохицуулах хороотой тохиролцоод хүчингүй болгосон зэрэг мэдээллүүдийг унших боломжтой.

"Улс төрийн тойм" сонины тоймчийн буланд “Н.Энхбаярын айлчлал”, "Ц.Цолмон: Ерөнхий сайд гэрээгээ баримтална гэсэн", “Ерөнхий сайд аа, тоонд живсэн тогоо руугаа өнгийгөөч”, “АН, Эвслийнхэн зөвшилцөлд хүрэлгүй цаг алджээ” зэрэг нийтлэл, ярилцлагуудыг онцлосон байна.

"Үндэсний шуудан" сониноос “Н.Энхбаяр ордонд морилж, эмээ нар намын байраа гороолов”, "Өвчтөнөө сөхрүүлж өөрсдөө хөлжсөн эмч нар хэн бэ”, “Шилдэг дүүрэг, хороо, гудамж, зам талбайн үйлчлэгч нар тодорлоо” зэрэг сурвалжлагуудыг унших боломжтой.

Түлхүүр үг:Сонины онцлох мэдээний тойм
Хуваалцах