Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Энэ өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Энэ өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайханыг газрын даргатай нь хамт баривчиллаа”, “Ч.Сайханбилэг МАН-ыг хамтарсан Засгийн газарт “урьжээ””, “Долларгүй Монгол өрнөөс салахгүй”, “Тендер будилуулах арга нарийсчээ” зэрэг онцох мэдээ, материалыг уншаарай.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Буриадууд манайд ирж дэлгүүр хэсдэг болжээ”, “Шинэ Засгийн газарт юуг яаралтай хийх вэ” гэх онцлох материалуудыг нийтэлжээ.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Сайжруулсан гурван зуух тутмын нэгийг дамлан заржээ”, “Засгаа битгий солиорой”, “Р.Амаржаргал гишүүн Ч.Сайханбилэгийг дэмжинэ гэж ярьсан байна лээ”, “Зөрүүтэй тайлбар” зэргийг унших боломжтой.

“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт “С.Бямбацогт: Эрх баригчид өнгөрсөн хугацаанд алдсанаа хүлээн зөвшөөрлөө”, “Тэд жинхэнэ “Түгжил” байжээ”, “Иргэд банкинд бус ломбарданд дугаарлаж байна” зэрэг материал нийтлэгджээ.

“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт “МАН-ыг удирдах зөвлөл Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэжээ”, “Үүл баатарт хүргэх хов”, “Зэрэг нэмэхийн өмнө”, “Ирээдүйд юу болох вэ” зэрэг материал нийтлэгдсэн байна.

“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаарт “Ардчилсан намд дараагийн Н.Энхбаяр “мэндэллээ””, “Ж.Батзандан: Ч.Сайханбилэгийг дэмжихээс өөр гарц байгаагүй”, “Хоёр биш нэг хүн буюу Энхбилэг”, “Тусгай хамгаалалтын бүсийг туших эрхийг хэн өгөв” зэрэг мэдээ, материал нийтлэгджээ.

Хуваалцах