Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Арванхоёрдугаар сарын 26ы өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Интернэтэд зар тавьж, цэнгээний газартай тохироод мянга шахам хүүхдийг залилжээ”, “"Таван толгой”-г популизмд автахгүйгээр хөдөлгөвөл иргэд л хожино”, “Яамдын албан хаагчид цомхотголын сургаар хямарч байна” зэрэг сурвалжлага болон Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн “Монгол Улсын гадаад бодлого нэгдмэл байдал, залгамж чанартай” гэсэн гарчиг бүхий ярилцлагыг уншаарай.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарын “Шинжлэх ухаанаас хэмнэлт хийхийг эрдэмтэд эсэргүүцэв”, “Спикер СЗХ-ны даргад зөвлөхөө томилуулав”, “”Зууны мэдээ” сонин, ТВ-9 телевиз 2014 онд Монголд болсон онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна” зэрэг мэдээ материал болон Алдар спорт хорооны тамирчин, ОУХМ С.Цэрэнчимэдийн “Хүмүүс Олимпийн аварга болоорой гэж ерөөж байна” гэх ярилцлагыг онцлож байна.

“Монголын Үнэн” сонин “Гацаанд орсон Тавантолгойн төсөл “амь” орлоо”, “Асар их үнээр ухааралд хүрлээ”, “2014 онд болсон онцлох үйл явдал”, “Найман хувийн хүүтэй байрны зээл үргэлжилнэ” зэрэг нийтлэлийг өнөөдрийн дугаартаа нийтлэжээ.

“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаараас “12 сар буюу манай улсын 19 шидтэн”, “Улс төрийн тоймын зочид”, “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг хэлэлцлээ”, “”Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний дараа шөнийн тээвэр үйлчилгээнд явна” зэрэг сурвалжлага, нийтлэлүүдийг уншаарай.

“Засгийн газрын мэдээ” сониноос “Засгийн газар өмчлөх жагсаалтаа эргүүлэн татлаа”, “”Хэмнэлтийн хувьсгал” эдийн засгийг тэтгэх үү”, “Бөртэ” чонын эзэд тодорлоо”, “Япон компаниудыг хөрөнгө оруулалтаа нэмэхийг уриаллаа” зэрэг мэдээ, материалыг унших боломжтой аж.

“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Санхүүгийн зохицуулах хорооны даргаар З.Нарантуяаг томиллоо”, “Ертөнцийн хамгийн “дулаан” хүн”, “Хүн эрүүл байвал сайхан, эдийн засаг эрүүл байвал илүү сайхан” зэрэг мэдээ, сурвалжлага болон Дэлхийн аварга, Гавьяат тамирчин Г.Болдбаатарын “13 жилийн хөдөлмөрийн үр дүн эхнээсээ гарч байна” гэсэн гарчигтай материалыг уншаарай.

Хуваалцах