Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Өнөөдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалын тоймыг хүргэж байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалын тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт “Гурван талт хэлэлцээрийн үр дүнг хүлээх үлдлээ”, “Цалингүй орлогч нар”, “Улсын эмнэлгүүдийг урагшлуулах найдвар”, “Р.Бурмаа, О.Баасанхүү нарын адал явдал”, “67 дугаар байр усанд автжээ” зэргийг онцложээ.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Яамны байранд нээгдэх хүүхдийн эмнэлэгт ажиллах эмч, сувилагч хангалтгүй байна”, “Хуурамч рублиэр гүйлгээ хийсэн этгээдийг саатуулжээ”, “Бүсгүйг найз залуудаа зодуулж бус архинд хордон амиа алдсан гэв” гэх мэт мэдээ, нийтлэлийг онцолсон байна.

“Зууны мэдээ” сонин “Цалин нэмэхгүйгээр ажлын байрыг хадгалж үлдэх санал гаргалаа”, “Монгол хүүхдүүд машин, робот, онгоц бүтээж байна”, “Х.Батсуурь: Өрийн тааз нь үлгэр юм бол Дэлхийн банкиндаа очиж хэл” зэрэг мэдээ мэдээлэл нийтлэгджээ.

“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх хэн байх вэ”, “Д.Цогтбаатар: Зөвшөөрөлгүй барилгыг нураах эрхийг манайд өгчихөд буруудахгүй”, “Б.Баяраа: “Элгээрээ хэвтээд” байсан эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийг бид хөл дээр нь босгож чадлаа” зэргийг унших боломжтой.

“Улс төрийн тойм” сониноос “Хандивын хариуд баялгаа “бэлэглэжээ”, “О.Сайнжаргал: Оюутолгойн 34, Эрдэнэтийн 51 хувийг нийлүүлж компани байгуулах хэрэгтэй”, “Монголын шинжлэх ухаан гудамжинд гарах уу” зэргийг уншиж болно.

“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаараас “Насанд хүрээгүй хүү хэрэгтэн болж, чарга зөвшөөрөлгүй түрээслэгчид шийтгэлгүй хоцрох нь” гэх цаг үеийн сурвалжлагыг өнөөдрийн дугаартаа онцлосон байна.

Хуваалцах