Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Нэгдүгээр сарын 14-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Нэгдүгээр сарын 14-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Б.Чимидийн нэрэмжит анхны шагналыг Д.Лүндээжанцангийн бүтээлд олголоо”, “Хилийн төмөр замын гарцуудыг хавраас өмнө нээхгүй нь”, “Хятад иргэд самар авахаар их хэмжээний мөнгө гэртээ авчирсан байжээ”, “26 янгир харангаджээ”, “Угсармал орон сууцуудыг дулаалахад оршин суугчдаас нь мөнгө авна” зэрэг материалыг онцложээ.

“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас та “Шинэ үндсэн хуулийн 23 жилийн ойг тэмдэглэв”, “Д.Батмөнх: МХЕГ-ын даргаар бурхан ажиллаж байсан ч шүүмжлүүлнэ”, “Л.Болд: Хүүхдийн мөнгийг амьжиргааны мөнгөтэй хольж болохгүй”, “Хууль зүйн салбарынхан төсвөө танах асуудлыг хэлэлцэв” зэрэг гарчиг бүхий ярилцлагыг уншаарай.

“Зууны мэдээ” сонин энэ дугаартаа “П.Амартүвшин: Бидний зовж олсон мөнгөөр биесээ шагнаж байгаад гомддог”, “Ш.Алтантуяаг хөнөөсөн хоёр цагдааг дахин шүүв”, “Мөнх хааны Гарма хийд удахгүй нээлтээ хийнэ”, “Хүүхдээ харж буй ээжүүдэд цалин олгоё” зэрэг материалыг онцлож байна.

“Монголын үнэн” сонин “Засгийн газар татвар нэмж, иргэдийнхээ халаасыг хоослохоор шийдэв үү”, “Кибер халдлагын золиос та ч байхыг үгүйсгэхгүй”, “М.Энхбаатар: Шүрэнгийн усан цахилгаан станцыг барихад 800 сая ам.доллар шаардлагатай”, “Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаа нарын цаазаар авах ялыг хэвээр үлдээжээ” зэрэг нийтлэлийг өнөөдрийн дугаартаа нийтлэжээ.

“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаараас “Б.Батзориг: Орон сууцны үнийн индекс сүүлчийн таван сар тогтмол буурч байна”, “Туслах шугамд 300 гаруй тээврийн хэрэгсэл үйлчилж байна”, “Д.Баярмаа: “Алтайн хүдэр”-ийнхэн эмгэнэл ч илэрхийлээгүй” зэрэг материалуудыг онцлож байна.

“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас "Д.Төмөрхүлэг: Уг нь би өрсөлдөгчөө басаагүй юм ш дээ”, “Ж.Эрдэнэбат: Энэ тодотгол бол эдийн засгийн байгаа л боломж”, “Төрийн банк тэтгэврийн даатгалыг зуучилна”, “Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудлаар 2015 онд хэрэгжүүлэх ажлын талаарх ерөнхий мэдээлэл” зэрэг материалыг уншаарай.

Хуваалцах