Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Өнөөдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы энэ өдрийн тэргүүн нүүрэнд “Кашмерин гоёлын дээлийг хосоор нь 320-350 мянган төгрөгөөр худалдаалж байна”, “Буяны мөлжүүртэй “Оюу толгой””, гадаад мэдээний нүүрэндээ “Залуус цагийн ажил хийчихээд буцаж явахдаа үүрэглэж, осолджээ” зэрэг материалыг онцлосон байна.

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Итгэлцлийн хууль”, “Нууцыг” задруулсан захиа энэ байна”, “Ш.Энхбат: Эдийн засаг хямрах үед хамгийн түрүүнд ард иргэдийнхээ эрүүл мэндэд санаа тавьдаг жишиг бий”, “Хулангаар зугаацсан хулгайн анчид” зэргийг унших боломжтой.

“Монголын үнэн” сонины энэ өдрийн дугаарт “Илбэчин сайд”, “С.Бямбацогт: Намууд аль болох бага улстөржиж, зөвшилцөж ажиллах ёстой”, “Б.Болд: Бүх насаар нь хоригдох ялтай эмэгтэйг шилжүүлэн авчирлаа” зэрэг материалыг онцложээ.

“Зууны мэдээ” сонин “Халуун тогооны “харгислал”, “Ч.Улаан: Хавхнаас суллах гол арга нь өрийн хязгаарыг нэмэх”, “Онги голын сав дагуу амьдардаг иргэд ШШГЕГ-т шаардлага хүргүүллээ”, “Б.Гандулам: БНХАУ-аас 20 иргэнийг шилжүүлэх хүсэлт тавьсан”, “Доллар”-т базуулсан төгрөг” зэргийг онцлосон байна.

“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаараас “Ч.Улаанд учирлах үг бий болов уу”, “Х.Болормандал: Нийслэлийн удирдлагууд иргэдийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдэж байна”, “Татвар, төлбөр” гэх үгээр бамбай хийж хөлжигсдөөс мөнгөө нэхье” зэргийг унших боломжтой.

“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаарт “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлал эхэллээ”, “Үг хэлснийх нь төлөө ялтан болгох зааварчилгаа”, “ОХУ-аас улаан буудай импортлохыг хориглов”, “Монголд “падгүй” үнийн уналт” зэргийг онцложээ.

Хуваалцах