Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Нэгдүгээр сарын 30-ны өдрийн өдөр тутмын сонины онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Нэгдүгээр сарын 30-ны өдрийн өдөр тутмын сонины онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Гадаад харилцааг гадарлаж, доторлодог хүмүүс элчин сайд боллоо”, “Бид 1-ийг сонгож байна”, “Хариуцлага алдсан компаниудыг тендерт дахин оролцуулахгүй”, “Аврагчдад шаардлагатай багаж хэрэгсэл, хувцасны 30 орчим хувь нь л байна”, “Япон цэргүүдийг мөнхөлсөн түүх”, “Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч Ч.Пэрэнлэй: Цагаан сараас өмнө урамшуулал өгөх нь л чухал” зэрэг ярилцлага, мэдээллийг онцлосон байна.

“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас Э.Хатанболдын “Ерөнхийлөгч бид хоёр утсаар хэсэг ярилцсан. Намайг ирж уулзаарай гэсэн” гарчигтай ярилцлага болон “Ямар уужим юм бэ, наран хүний сэтгэл”, “Гурван сая дахь иргэнээ Н.Түвшинбаярыг хуурсан шигээ “хошгируулавзай”” гэх мэдээ материалыг унших боломжтой.

“Улс төрийн тойм” сонин өнөөдрийн дугаартаа “Хамелон”, “Тансаг төсөв”, “Үүрэн холбооны удирдлагууд нэгдсэн ойлголтод хүрч чадахгүй байна” зэрэг мэдээ, материал болон УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарын “Нийгэм бүхэлдээ намуудаас залхаж байна” гэх ярилцлагыг онцлосон байна.

“Зууны мэдээ” сонин Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын “Царцсан барилгуудын гэрээг цуцлана” гэсэн гарчигтай ярилцлага болон “Хоёр сар гэртээ хариагүй бяцхан хүүгээ очиж аваач”, “Нэг хүнд ногдох зээлийн хэмжээ зургаан сая төгрөг болжээ”, “Хятад, газрын тос ба валютын дайн” зэргийг өнөөдрийн дугаартаа нийтлэсэн байна.

“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “3 сая монголчуудаас нэг, 5 сая еврейгээс нэг, 50 сая германаас нэг суутан”, “Э.Бат-Үүл: Цэвэр, бохирын шугам татаад өгье, зам тавиад өгье”, “Г.Баярсайхан: Ерөнхий сайд өөрөө популист мэдэгдэл хийлээ”, “Архи, тамхины онцгой албан татварыг нэмье” зэрэг мэдээ, мэдээллийг унших боломжтой.

Хуваалцах