Сонины онцлох мэдээний тойм
Хоёрдугаар сарын 17-ны өдөр буюу өнөөдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Хоёрдугаар сарын 17-ны өдөр буюу өнөөдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Монголросцветмет”-ийн өрийн асуудлыг эцэслэхийг хүсэв”, “Төрийн өмчийн компаниуд 0.8 хувийн өгөөжтэй ажиллажээ”, “Г.Чулуунбат: Миний амьдрал тэр чигээрээ Монгол Улсын хөгжлийн түүх” зэрэг материалыг онцложээ.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас “Н.Алтанхуяг: Цаг хугацаатай уралдсан нь урагшилж, зууралдсан нь зутардаг”, “Оюутолгой мөд сэхэхгүй”, “Амталж үзээгүй шоколад” зэрэг сонирхолтой материалыг уншаарай.
“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт “Н.Төмөрхүү: Хүндрэлийг давах эгзэгтэй мөч ирснийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй”, “Автомашин ачих үйлчилгээнд ШӨХТГ анхаарлаа хандуулж эхэллээ” ярилцлага, мэдээг онцлон нийтлэжээ.
“Үндэсний шуудан” сониноос “Л.Шижээ: Ахмадуудын золголт хийх болов уу гээд чагнаад л байгаа”, “Тувагийн нүүрс манайхтай өрсөлдөх үү” зэрэг мэдээ, материалыг уншиж болно.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Дунд хугацааны стратегийн түншлэл удахгүй хэрэгжинэ”, “З.Санждорж: Энэ жилийн өнгийг Хүслийн тэнгэр гэж сударт тэмдэглэжээ”, “Гацууртын ордоо гаргуунд нь гаргачихлаа”, “Их аварга М.Даваажаргалд дайх сэтгэлийн үг” зэрэг ярилцлага, нийтлэлийг уншаарай.


















