Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Хоёрдугаар сарын 27-ны өдрийн өдөр тутмын сонины онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Хоёрдугаар сарын 27-ны өдрийн өдөр тутмын сонины онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт "Эрдэнэс Тавантолгой"-н захирал Я.Батсуурийн өрөөнд уржигдраас эхлэн нэгжлэг хийжээ", "Гацууртын орд Ноён уулаас 4.7-5.8 км зайтай оршдог гэдгийг үгүйсгэх тэмцэгч гарсангүй", "Хүнээ байсан хүмүүсийг яалтай" зэрэг мэдээллийг онцлон нийтлэжээ.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "Богдхан ууланд аялж, зугаалахыг хориглосон ч анхааруулсан самбар тааралдсангүй", "Л.Гантөмөр: Япон гэдэг шинэ зах зээлийг гаргаж байгаа учраас хөрөнгө оруулагчид жинхэнэ утгаараа ирнэ" зэргийг нийтлэсэн байна.

“Улс төрийн тойм” сонины тоймчийн булангаас "Уучлалыг уучлах шалтгаан", "Иргэнийхээ амийг нэхээгүй ийм төрөөс ичиж байна", ярилцлагын танхим булангаас "Ж.Ганбаатар: Байгаль нуурыг бохирдуулчихвал ОХУ дуугүй суух уу", "Д.Батчимэг: "Бороо гоулд" компани улсад 263 тэрбум 490.5 сая төгрөгийн татвар төлсөн" зэрэг онцлог тоймууд, ярилцлагыг унших боломжтой.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас "Жастин Капла өршөөгдөж, Н.Энхбаяр дахин байцаагдаж эхэллээ", "2017 онд дөрвөн зам ашиглалтад орно", "Ноён уулыг ухна, ухахгүй", "Соёлын төв өргөө, Улаанбаатар чуулгыг нэгтгэж эхэллээ" зэргийг уншаарай.

“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас "Я.Содбаатар: Улстөрчид асуудлыг "гал"-тай ч гэсэн барьж авмаар байна", "АТГ-аас Я.Батсуурийг хорьж, Н.Энхбаярыг баривчлахыг завджээ", "Ц.Элбэгдорж, яагаад?", "Монгол хээ зөв энергийг бий болгодог" зэрэг материалуудыг уншиж болно.

“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт "Эрх мэдэлтнүүд тансаг автомашинаасаа татгалзах хүсэлгүй байна", "Тавантолгой тойрсон шуумууд", "Ерөнхийлөгчид 35 тэрбумаас давсан эрх ашиг байв уу" зэрэг мэдээ мэдээлэл нийтлэгдсэн байна.

Хуваалцах