Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Гуравдугаар сарын 9-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Гуравдугаар сарын 9ий өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт “Тавантолгойн хэлэлцээг саатуулсан “Chalco”-гийн “нууц” гэрээ”, “”Хувьсгал хэрэгтэй” хэмээх популизм хэнд ч хэрэггүй”, “Оросууд түүхий эдээр найдвартай хангахгүй тул нефть боловсруулах үйлдвэрийн ажил зогссон”, “Дааган морины нуруунаа дэрвэж өссөн тэрбээр...”, “Эрүүл мэндэд ээлтэй хуванцар сав үйлдвэрлэгч” зэрэг мэдээллийг онцлож байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас УИХ-ын дарга З.Энхболдын “Оюутолгой оны сүүлчээр шийдэгдэх байх, Таван толгой тодорхойгүй байгаа” гэсэн гарчигтай ярилцлага болон “М.Андрисийнд өнгөрүүлсэн өдөр”, “Н.Энхбаяр зарим компанийн хувьцааны 20 хувийг хууль бусаар буцаан авч байсан уу”, “Б.Немцовын хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийн хоёр нь хэргээ хүлээжээ”, “Монголчууд үнээгээ саавал ч...” зэрэг материалыг унших боломжтой.

“Монголын үнэн” сонинд “Сонгуулийн тогтолцооны талаар намууд ийм байр суурьтай байна”, “Х.Тэмүүжин гишүүний түмний хөрөнгөөр “тоглосон” шийдвэрүүд”, “”Н.Золжаргалыг их хэмжээний мөнгө урамшуулал нэрээр тараасан” гэв” зэрэг мэдээ материалууд болон Хуульч Б.Энхбаярын “Ерөнхийлөгчийг гурван үндэслэлээр цэцэд өгнө” гэх гарчигтай ярилцлагыг онцлон нийтлэсэн байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас дуучин Г.Эрдэнэчимэгийн “Жавхлангийнхаа үйлсэд чадлынхаа хэрээр туслахсан гэж боддог”, ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханы “”Мобиком” хэрэглэгчдэдээ буруу мэдээлэл өгдөг байсан, тэрийгээ хүлээн зөвшөөрсөн” зэрэг ярилцлагууд болон “АН бол зүгээр л малгай”, “Тавантолгойн хэлэлцээ гацлаа” зэрэг мэдээллийг уншаарай.

“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Тойрогт ялагдсан ч УИХ-д сонгогдох З.Энхболдын хувилбар дэмжигдэх үү”, “Тавантолгойн ацан шалаа”, “Монголын бүсгүйчүүд хүрэл медалийн төлөө барилдлаа” зэрэг мэдээ, нийтлэл болон УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Д.Батцэрэгийн “МАН, АН гишүүнийхээ тоогоор уралддаг буруу загвараасаа салах хэрэгтэй” зэрэг ярилцлагыг уншаарай.

Хуваалцах