Сонины онцлох мэдээний тойм
Гуравдугаар сарын 18-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Гуравдугаар сарын 18-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Монгол Улсын батлан хамгаалах бодлогыг шинэчилж байна”, “Өвөг дээдэс минь хөлс, цусаа урсган байж, тусгаар тогтнолоо зөвшөөрүүлснийг мартах учиргүй”, “Хэрэглэгчийн эрх энд 250 мянга, тэнд 160 сая төгрөгөөр үнэлэгддэг”, “Литр цэвэр ус үйлдвэрлэхэд гурван литр ус зарцуулдаг” зэрэг сонирхолтой материалыг уншаарай.
“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас“Улаанбаатар Мед” эмнэлэг Японы эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд үзүүлнэ, “Монголын үндэсний музейн ажилтны хулгайлсан гэх үзмэрүүд байрандаа байжээ”, “Порошенко: Манайд Германы туслалцаа хэрэгтэй байна”, “Хоёр ч дайнд оролцсон Чикаго хүртэл аялсан ахмад дайчин” зэрэг мэдээ, нийтлэл, ярилцлагыг уншаарай.
“Монголын үнэн” сонины энэ өдрийн дугаарт “Төрийн гурван өндөрлөгийн мөр мөрөө дагасан айлчлал”, “М.Энхболд: Монгол цэрэг дэлхийнх болно”, “Ч.Очгэрэл: Цаатан уламжлалаа хадгалж үлдсэн хүмүүсээр бахархсан” зэрэг мэдээ, мэдээллийг онцложээ.
“Улс төрийн тойм” сониноос “З.Болдбаатар: Энэ өдрийг тэмдэглэхийн утга нь Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэнийг хойч үедээ мэдрүүлэх”, “Төлийн дуу” зурган нийтлэл, “А.Алтаншагай: Энэ сарын сүүлчээр харьцангуй дулаарна” зэрэг мэдээ мэдээллийг унших боломжтой.
“Үндэсний шуудан" сонины энэ өдрийн дугаараас “Жанжны хөшөөнд цэцэг өргөж, Чингис хаанд хүндэтгэл үзүүлэв”, “Хувьчлал нэрийн дор луйвар хийдэг цаг өнгөрсөн”, “Ц.Цолмон: Улаан талбайд жагсах 80 цэрэг бэлтгэлээ хийгээд эхэлчихсэн”, “Ж.Даваа: Цэдэнбал дарга намайг “Сайн зураач болоорой” гэж ерөөж байсан” зэрэг ярилцлага, нийтлэлийг уншаарай.
“Зууны мэдээ” сонинд “Ардын журамт цэргээс дэлхийн цэрэг хүртэл”, “Монгол хэл, бичгийн эхний шалгалтыг энэ сарын 21-нд авна”, “Г.Сүлд-Эрдэнэ: “Тууль”-ийг олон ангит кинотой зүйрлэж болно” зэрэг нийтлэл, ярилцлагыг онцлон нийтлэсэн байна.


















