Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Гуравдугаар сарын 24-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Гуравдугаар сарын 24-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Айдас дагуулах хуримтлалын тооцоо”, “Танах гээд тартагт нь тулгасан эмийн сан”, “АНУ-д монгол бүсгүйчүүд хүчирхийлүүлсэн гэх мэдээлэл ГХЯ-нд ирээгүй гэв”, “Л.Энх-Амгалан: Санаа зовмоор, ёс бус нэртэй учраас хэлмээргүй байна” зэрэг мэдээллийг онцолсон байна.

“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Энэ жил ноолуурын үнэ 60 мянган төгрөгөөс өсөхгүй гэв”, “Эрчүүд хайртай бүсгүйгээ хэт их хайрлахын хэрээр дургүйг нь хүргэдэг гэсэн”, “Ч.Анхбаяр: Манай оронд долларжих хандлага буухгүй байна”, “Уул уурхайн алдагдалт ажиллагаа юуг өгүүлнэ вэ?” зэрэг материалыг унших боломжтой.

“Монголын үнэн” сонины энэ өдрийн дугаарт “Ц.Уугангэрэл: 400 гаруй албан хаагчийн цолыг эргүүлэн олгоно”, “Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна”, “Эмийн компаниудын зөвшөөрлийг түдгэлзүүлжээ” зэрэг мэдээллийг онцложээ.

“Улс төрийн тойм” сониноос Д.Басандорж: Монголын хүн амын 60 хувь нь бохирдолтой ус хэрэглэж байна”, “Г.Баярсайхан гишүүн дархан эрхээ түрээсэлчихээ юу”, “Х.Баянмөнх: Хушны самраа хятадуудад алдмааргүй байна”, “Хийх зүйл их байгаа болохоор надад үхэх цаг зав алга” зэрэг материалыг унших боломжтой.

“Үндэсний шуудан" сонины энэ өдрийн дугаараас “Зөвхөн автобус явдаг тусгай замтай болно”, “Албан тушаал дагаж авдаг цолыг хүчингүй болголоо”, “Махчин шувуудын тоо эрс багасчээ”, “Хайтан цэцэг ихрийн ордныхонд ээлтэй” зэргийг уншаарай.

“Зууны мэдээ” сонинд “Цагаан дэлийн агуйг төрийн хамгаалалтад авъя”, “Л.Баярсайхан: Ноён уулыг наймаалах эрх ямар ч Засгийн газарт байх ёсгүй”, “Цагдаагийн цолыг хуучнаар нь олгоно”, “С.Сэрчмаа хоббигоо өөрчилжээ”, “Барселона заналт өрсөлдөгчөө буулгаж авлаа” зэрэг мэдээлэл нийтлэгдсэн байна.

Хуваалцах