Сонины онцлох мэдээний тойм
Дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Эрх хүүхдүүд”-ийн шийдвэр Засгийн газарт нөлөөлөхгүй”, “Өчигдөр тавьсан зам “Өнөөдөр” эвдэрдэг”, “Буй бүхнээ Монголын төлөө үрсэн Билгүүн номч” зэрэг сонирхолтой материалыг нийтлэжээ.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Д.Тэрбишдагва: МАХН, МАН яагаад эвлэрч хамтарч ажиллаж болохгүй гэж”, “Мянган буюу ширэм баяжуулах үйлдвэр ашиглалтад орох гэж байна” зэрэг материалыг онцлосон байна.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Ц.Анандбазар МИАТ-ийг үнэтэй бензинээрээ “шүршсээр” байна”, “Устсан гэгдэж байсан улаанбурхан дахин дэгдлээ”, “Тавантолгойн бас нэгэн үнэн” зэргийг уншаарай.
“Ардчилал” сонины өнөөдрийн дугаарт “100 айл”-ынхан монгол цементээс илүү хятад цементийг борлуулж байна”, “Эдийн засгийн хүндрэлийг давах хамгийн дөт зам нь эхний ээлжинд Оюутолгой гэж “баталлаа”” зэрэг материалыг онцлон нийтлэсэн байна.


















