Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Гэгээн хайрын гэрчүүд, гэрлэх ёслолыг удирдагчид”, “Л.Гүндалай ба хар жагсаалт”, “С.Баяр: Надад АНУ, эсвэл өөр аль нэг улсад эзэмшдэг байшин байтугай майхан ч байхгүй”, “Ерөнхий сайдын үг ба сорилт” зэрэг материалыг онцолсон байна.

“Ардчилал” сонины өнөөдрийн дугаараас “Парламентад тайлангаа тавьсан Ерөнхийлөгчийг гишүүд асуултаар булав”, “Б.Алтансүх: Нүүрсний салбар унаагүй, энэ онд 20 сая тонныг экспортолно” зэргийг онцлон унших боломжтой.

“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт “Тавантолгой тойрсон сайн, муу хоёр мэдээ”, “Л.Сайнтөгс: Дэд төвийн зорилго нь иргэн төвтэй хот болох”, “Г.Рагчаасүрэн: Оюутолгой, Тавантолгойг улстөртэй хутгаагүй бол хэдийнэ яваад эхэлчих байсан” зэргийг онцолжээ.

Хуваалцах