Сонины онцлох мэдээний тойм
Дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Түмэнцогтын түймрийг цурман дундаас нь сурвалжиллаа”, “Хүмүүс алим, тоорын модыг ихэд сонирхож тарих болжээ”, “Манай шинэ ТҮЦ-ийг ачаад явахдаа дээврийг нь хэмхэлсэн”, “2030 оны долдугаар сарын 1-ний Улаанбаатарын өглөө” зэрэг материалыг онцолсон байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Би өөрөөрөө бахархахгүй юм бол төөрөг тавилан, төрүүлсэн аав, ээж минь гомдох байлгүй”, “АН-ын учиртай гурван толгой”, “Австрали эмч нар түлэгдсэн хүмүүст хагалгаа үнэгүй хийнэ” зэргийг онцолжээ.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Сэм Уолш “Гэрийн даалгавар” өгсөн байжээ”, “Владимир Путин: Дотооддоо л эвтэй байвал Орост ямар ч аюул заналхийлж чадахгүй”, “Ц.Ариунаа: Манайх Англи-Уэльсийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг”, “П.Очирбат: Хятадын хойт талын хямд зах зээлд Монголын нүүрс өөр хоорондын өрсөлдөөнд үнээ унагаад байна шүү дээ” зэргийг уншаарай.
“Ардчилал” сонин “Оюутолгойн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдсэн гэх ч...”, “Т.Бямбаа: Замын хуучин хучилтыг хуулалгүй суурь хийх технологи нэвтэрсэн” зэрэг материалыг онцлон нийтэлсэн байна.


















