Сонины онцлох мэдээний тойм
Арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Барилга барих хүсэл бүхнээс хүчтэй”, “МАХН тоглолтоос гарч МАН “сэлгээ”-гээр орж ирэх үү”, “Би эцгээ ч алж л орхино” зэрэг мэдээ, материалыг онцолсон байна.
“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Ханбогд суманд гарсан тэмээний үл мэдэгдэх өвчин үхэрт халдаж байна”, “Ж.Энхжаргал: “Халх гол” чөлөөт бүс нь Монголын хөдөө аж ахуйг шинэ түвшинд гаргах юм”, “С.Эрдэнэ: Нийгмийн даатгалтай холбоотой асуудлын үзүүр нь улс төр талдаа байна” зэргийг уншаарай.
“Зууны мэдээ” сониноос “Монгол Улсын гадаад бодлого прагматик байх ёстой”, “Г.Чимэдцэрэн: Хувь төөргөөр олдсон эх орон минь Монгол” зэрэг мэдээ, нийтлэлийг унших боломжтой.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт “Баянгол” эмнэлгийнхэн Эх нялхасын газрыг булаахыг оролдов”, “Монголчууд Сингапурт барилга барихаар өрсөлдөж байна”, “Эрүүл мэндийн сайдаар хэн томилогдох вэ” зэргийг онцолсон байна.
“Засгийн газрын мэдээ” сонинд “Төвийг сахисан төрийн айлчлал”, “Шүтээнээ хамгаалах түмэн шалтгаан” зэрэг нийтлэл, материалыг онцлон хүргэжээ.


















