Сонины онцлох мэдээний тойм
Хоёрдугаар сарын 16-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Хоёрдугаар сарын 16-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт "Өрсөлдөөн хэдэн намын дунд өрнөх вэ", ""Эксель"-гүй, жагсаалгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчгүй...", "Хятадад зикаг эмчилжээ" зэргийг онцолжээ.
"Өдрийн сонин"-ы энэ өдрийн дугаарт "Ц.Содномдорж: Зургаан залуу зааны барилдааныг шимтэн үздэг байсан хүүхэд хожим өөрийгөө түрүүлнэ гэж төсөөлсөн ч үгүй", "О.Содбилэг: Бид том зорилт дэвшүүлсэн бол түүн рүүгээ тууштай, нэгдсэн зохион байгуулалттай явах нь зүйтэй" зэргийг онцолсон байна.
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас "Зөв жишиг", "УИХ-ын 0 зогсолт", "Долоон ямаанаас 2000 гаруй малтай болсон уурхайчин Чойдог" зэрэг материалыг унших боломжтой.
"Зууны мэдээ" сонинд "З-гээс М-д барьсан "бэлэг"", "Олонх ирц бүрдүүлж чадсангүй", "ЭЕШ-ын хариултыг буруу будсан бол засах боломжтой", "Чо Ён Чул: Монголын жүдочид дэлхийн түвшинд хүрсэн" зэргийг онцолжээ.
"Засгийн газрын мэдээ" сониноос "Байр бэлэн ч борлуулалт сул", "Чимээгүй тархсан зикагийн аюул", "Давхар "бойкот"-той ээлжит бус эхэлж чадсангүй", "Худалдан авалтаас давсан орлогоо тайлагнах албагүй" зэргийг унших боломжтой.


















