Сонины онцлох мэдээний тойм
Хоёрдугаар сарын 18-ны өдрийн өдөр тутмын сонинуудад гарсан онцлох мэдээ, материалын тойм
Мэдээллийн алба

Хоёрдугаар сарын 18-ны өдрийн өдөр тутмын сонинуудад гарсан онцлох мэдээ, материалын тойм
“Өнөөдөр” сонинд "Байгаль эх сэрэмжлүүлэхийг хүлээдэггүй", "МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийг сэжигтнээр татах уу", "Дотоодын бүтээгдэхүүнийг борлуулахад төр бодлогоор дэмжинэ" зэргийг онцолжээ.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "Д.Сосорбарам: Үгийн сайхан шид, урлагийн гайхам увдисаар миний монгол мандан бадрах нь гарцаагүй", "Д.Оюунхорол: МАН үндсэн хууль зөрчсөн ажиллагаанд оролцохгүй гэсэн байр суурьтай байгаа" зэрэг ярилцлагыг онцолжээ.
“Үндэсний шуудан” сонины тэргүүн нүүрт "БНХАУ амлалтаа зөрчиж, Өмнөд Хятадын тэнгист пуужин байрлуулжээ", "Б.Лхагважав: Зах зээлийн зарчмыг ойлгохын тулд их мөнгө төллөө", "Олон улсын зээлдэгчид 12 хувийн хүү санал болгожээ" зэргийг онцолсон байна.
“Зууны мэдээ” сонины энэ өдрийн дугаараас "НӨАТ-д "алуулж" байгаа нь хэн вэ?", "Зика вирус Монголд тархах аюул ойрхон байна", "Цэцийн гишүүдээс шинэ даргыг сонгоно" зэргийг унших боломжтой.
“Засгийн газрын мэдээ” сонины өнөөдрийн дугаарт "Ханш хөрөнгө оруулалтаас л шалтгаална", "Ажилгүй иргэдийн тоо 11 хувиар нэмэгджээ", "АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой тайлбарыг Засгийн газарт ирүүлээгүй" зэрэг нийтлэл хэвлэгджээ.


















