Сонины онцлох мэдээний тойм
Гуравдугаар сарын 9-ний өдрийн өдөр тутмын сонинуудад нийтлэгдсэн онцлох мэдээ материалын тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Гуравдугаар сарын 9-ний өдрийн өдөр тутмын сонинуудад нийтлэгдсэн онцлох мэдээ материалын тоймыг хүргэж байна.
"Өнөөдөр" сонины энэ өдрийн дугаарт "МАРТ-8 ба эмэгтэйчүүдийн эрх", "П.Эрдэнэцэцэг: Өөрөөсөө хамааралтай байлгахыг хайр гэж андуурдаг", "Кофетой, сонинтой Улаанбаатарын өглөө" зэргийг онцолсон байна.
"Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаараас "Монголын бахархалт ээжээр 30 хүн шалгарлаа", "Ц.Оюунгэрэл: Эмэгтэйчүүдийг намуудад суудал авчирч, сонгуульд ялдаг болтол нь бэлтгэхээсээ залхуурч болохгүй" зэргийг унших боломжтой.
"Үндэсний шуудан" сонинд "Солонгос чиглэх жим буюу мөнгөний эрэлд", "З.Энхболдын айдас", "Дийлэнх олонхид хүртээлгүй 5 хувь зэргийг онцолжээ.
"Зууны мэдээ" сониноос "Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоогоор манай улс дэлхийд 95-д жагсч байна", "Р.Жигжид: Хөгжиж байгаа зорилтот зах зээл бидэнд хэрэгтэй", "С.Одонтуяа: Монгол анх удаа хүүхдийн эрхийн төлөө тэмцдэг байцаагчтай болно" зэргийг уншаарай.


















