Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт “МАН, МАХН-ынхан 51:25 харьцаагаар эвсэх үү”, “Зөвшөөрөлгүй гараашуудыг өнөөдөр буулгана” сурвалжлага, “Ашиг сонирхлын гүүр Төрийн банк”, “Булаагдсан эрх” нийтлэл, Л.Цэцэгээгийн “Золоо өөрийгөө Х.Бидструпийн зургуудаар хүмүүжүүлсэн” ярилцлага багтжээ.

"Зууны мэдээ"-гээс Ч.Хүрэлбаатарын “МАН, МАХН энэ сонгуульд ялахаас өөр гарц байхгүй”, Ц.Оюунгэрэл “Б.Булган эмч хүн тулдаа залхаан цээрлүүлэлтийг давж байх шиг санагдсан” ярилцлагыг уншаарай.

"Үндэсний шуудан" сонинд “Тусгай хамгаалалттай газарт тусгай эрх олгоё”, “Намууд сонгуулийн зураглалаа гаргаж эхэллээ”, “Газрын тосны гигантууд дахиад л шийдэлд хүрсэнгүй”, “Галд “шатаж” эзэддээ дарамтлуулдаг “Нарантуул”-ын түрээслэгчид” нийтлэл, Жастин Трюдо “Эрх чөлөөт нийгэм өөрөө аюулгүй байдлын баталгаа гэж боддог” ярилцлага нийтэлжээ.

"Засгийн газрын мэдээ"-нд “Тоохгүй өнгөрч болохгүй Зика”, “Нефть импортлогчдыг ОХУ-ын хөрөнгөөр санхүүжүүлнэ” нийтлэл багтжээ.

Хуваалцах