Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт "Хүүхдийг харж биш, хариуцаж үйлчлээсэй", "Цэцийн дүгнэлт тойрсон хувилбарууд", "Б.Булганд бал, цаас өгүүлдэггүй байсныг шалгалтаар тогтоожээ", "Батлан хамгаалахын сайдын зөвлөхийг баривчиллаа" зэргийг онцолсон байна.

"Зууны мэдээ" сониноос "Жагсаалтынхан бүрэн эрхээсээ татгалзацгаая", "Кадир Топбаш: Улаанбаатар олон хотоос жишээ авч хөгжиж болохоор байна", "С.Хүрэлбаатар: Давстай халуун хоол, цай байнга хэрэглэх нь улаан хоолойн хавдар үүсгэдэг", "Нэр дэвшүүлэх хугацаа хойшлох уу" зэргийг нийтэлжээ.

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас "Д.Цахилгаан: Би Б.Лхамжав гуайн инээхийг ганцхан харсан, тэгэхэд Ц.Элбэгдорж байлцсан", "Цэцийн дүгнэлтийг зөвшөөрөх хоёр, зөвшөөрөхгүй гэх нэг хардлага", "АНУ-ын Ерөнхийлөгчийг үг хэлэхэд дэлхийн хувьцааны үнэ хэлбэлздэг", "Н.Түвшинбаяр: Нутагтаа үлдэх тамирчдынхаа итгэлийг даах том хариуцлага бидэнд ирлээ" зэргийг унших боломжтой.

"Засгийн газрын мэдээ" сониноос "Хадгалсан мөнгө ба хамгаалах амь", "Мумбайн хувьсгалын монгол хувилбар үгүйлэгдэж байна", "Б.Гүнбилэг: Цэц өмнөх шийдвэрээ өөрчлөх бүрэн эрхтэй" зэргийг уншаарай.

Хуваалцах