Сонины онцлох мэдээний тойм
Тавдугаар сарын 12-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Тавдугаар сарын 12-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.
"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт "Үрээ голсон үймээн", "Дэлхийн үнэ Монголд хамаатай", "Ч.Батцогтыг СЗХ-ны даргаар томилох нь", "Рецидив" гэгдэх дахиад нэг хүнийг цагдаагийнхан шалгаж эхэллээ" зэргийг онцолсон байна.
"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаараас "МАН, АН-ынхан зөвшилцөлд хүрч чадсангүй", "Х.Ганхуяг: Оффшор данстай улстөрч, төрийн албан хаагчийг шалгах ёстой", "Сайдад нэр дэвшигчийг дэмжсэнгүй" зэргийг унших боломжтой.
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаарт "Б.Бат-Эрдэнэ: Оюутолгойн гэрээ, оффшор бүс шууд холбоотой асуудал", "Амьдрал бэлэглэгчид", "Оливер Падисон: Өндөр хөгжилтэй орнуудын эрэлт буурсан нь бүсийн өсөлтөд нөлөөлсөн", "АТГ-ын даргыг томилох асуудал хойшиллоо" зэргийг нийтэлжээ.
"Засгийн газрын мэдээ" сониноос "Гадаад худалдаа 484.6 сая ам.долларын ашигтай гарлаа", "Мажоритар тогтолцоо сонгогчийн саналыг гээдэг", "Урт хугацаагаар бодолхийлсний эцэст", "Улсын цэцэрлэгтэй дүйх үйлчилгээ" зэргийг унших боломжтой юм.


















