Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Тавдугаар сарын 23-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалын тоймыг хүргэж байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Тавдугаар сарын 23-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалын тоймыг хүргэж байна.

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт “Давхар хариуцлагад түүртэхгүй”, “Шинэ цагийн нийслэлийн хөгжлийн түүх “Өнөөдөр”-ийн хуудсанд үлддэг”, “Оффшор шоучид”, “Хүний амь бүрэлгэж, цогцсыг нь шатаасан хүмүүсийг саатууллаа”, “Эрүүл мэндийн салбарыг эзэнтэй болголоо, АТГ-ын даргыг яах вэ” зэргийг онцолсон байна.

"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаараас “Монгол өмгөөлөгч”, “Оффшороор дамжиж НИК руу мөнгө орсон эсэхийг шалгуулна гэв”, “Салбартаа халаа, сэлгээ хийхгүй байхыг С.Ламбаа сайдад сануулав” зэрэг мэдээ, сурвалжлага болон ХААИС-ийн захирал Т.Хэрүүгагийн “Үндэсний их сургуулиудыг дэлхийн үзүүлэлтээр үнэлдэг боллоо” гэсэн гарчигтай ярилцлагыг унших боломжтой.

"Үндэсний шуудан" сонинд “2000 албан хаагч “хааныг” эрж байна”, “Унасан нэр хүндээ өсгөх АН-ын амтат бялуу”, “Нэг өдөр үзсэн амьдралын долоон өнгө”, “Тусгай даалгавартай гэж харагдсан С.Ламбааг сайдаар томиллоо”, “Эмэгтэй боксчид 2020 оны олимпод оролцох болтугай” зэрэг мэдээ, сурвалжлагыг нийтэлсэн байна.

"Засгийн газрын мэдээ" сониноос “Алтанбулагийн алтан боломж”, “Сөүлээс авчирсан шинэ боломжууд”, “Тодорхойлох боломжгүй тойрог”, “Нам, эвслүүд сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ өнөөдрөөс эхлэн тодруулна”, “Эмч нарын хариуцлагын ялыг хөнгөрүүлэх боломжтой гэв” зэрэг мэдээ материалыг уншаарай.

Хуваалцах