Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Тавдугаар сарын 24-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалын тоймыг хүргэж байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Тавдугаар сарын 24-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалын тоймыг хүргэж байна.

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт "МАХН-ын гурван сайдыг ажлаас нь чөлөөлөхөөр боллоо", "Оффшор компаниуд Монголд найман тэрбум долларын хөрөнгө оруулжээ", "Р.Ононг авто замын хөрөнгөөс завшсан хэрэгт буруутгав" зэргийг онцолсон байна.

"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаараас "Тавантолгойн төсөл популизм уу", "М.Батчимэг: Төрийн гадаад бодлого нэг цонхоор хэрэгжих асуудал хуульчлагдана", "Нэр дэвшигчдээ баасан гарагт тодруулна" зэргийг уншаарай.

"Үндэсний шуудан" сониноос "Ц.Болорчулуун: Тавдугаар сарын 28 гэхэд улаан буудайн үр суулгалт дуусна", "Д.Хаянхярваа: Сонгууль гээд байгаагаа цацвал байдал улам л дордоно", "Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн бохирын шугамыг барьж эхэллээ" зэргийг унших боломжтой.

"Засгийн газрын мэдээ" сонины өнөөдрийн дугаарт "Хөгжлийг хурдасгах шийдэл", "Залуу эрдэмтэд нээгдсэн хаалга", "Нийгмийн баялгийг тэгш хуваарилж чадаагүй", "М.Зоригт: "Эйр Астана" төлөвлөсөн нислэгээ үйлдэж чадахгүй болсны бурууг өөрсдөөсөө хайх хэрэгтэй" зэргийг нийтэлжээ.

Хуваалцах