Сонины онцлох мэдээний тойм
Тавдугаар сарын 27-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалын тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Тавдугаар сарын 27-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалын тоймыг хүргэж байна.
"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт "Хоосон тархины хийрхэл", "Хүчдэлд хүчин мөхөстсөн жигүүртнүүд", "Баррель нефтийн ханш 50 ам.долларт хүрэв", "Д.Батдорж: Үүлэнд 364 ширхэг пуужин харваад байна" зэргийг онцолжээ.
"Зууны мэдээ" сонинд "Н.Удвал: Өлсгөлөнгийн үеэр талбай дээр намын бага хурлаа хийж магадгүй", "Ли Жонг Ёлын 20 сая ам.долларын хохирол "Их Майдар" төслийг хөлдөө чирэх үү", "Д.Наранбаатар: В вирусын тенофовир гэж Америкт 6 доллараар зардаг эмийг "Хаппи веритас" 225 мянган төгрөгөөр зарж байсан" зэргийг онцолж нийтэлсэн байна.
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас "АН-ын хяналтын хорооноос ҮЗХ-д "Барьсан бэлэг", "Б.Эрдэнэбат: Р.Бурмаа, Ц.Шаравдорж нарын үрийн будааны бизнесээс үүдэн тариаланчид 10-20 жил хохирох нь" зэргийг уншаарай.
"Засгийн газрын мэдээ" сониноос "Абэ: Дэлхийн хямрал удахгүй эхэлнэ", "АСЕМ-ын зочдоос 8-10 сая ам.долларын орлого олно", "Зургаадугаар сард бороотой байна", "Нисэх буудлын бүтээн байгуулалт 80.4 хувьтай" зэргийг унших боломжтой.


















