Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Долоодугаар сарын 20-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Долоодугаар сарын 20-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна. "Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт улсын арслан Р.Пүрэвдагвын “Өндөр даваанд хүрч барилдах замыг Монголчууд маань засаж өгсөн гэж билгэшээж явна”, “Сайн найз, итгэлт хамтрагч” ярилцлага, “Төв цэнгэлдэх хүрээлэн хар зах биш” нийтлэл. "Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаараас “Худалдаа хөгжлийн банк Хятадтай ямар тохироо хийсэн бэ”, “ЭЕШ-ын дүн 650-аас дээш бол урт хугацааны зээлд хамрагдах боломжтой” нийтлэл, МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваагийн “АСЕМ-ын үр дүн зургаан сарын дараагаас гарна” ярилцлагыг уншаарай. "Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаарт “Мэргэжлийн засгийн газрын сураг”, “Агшиж буй эдийн засаг банкны системдээ анхааруулга өгч байна” нийтлэл бичигдсэн байна. "Засгийн газрын мэдээ" сониноос “Тамирдаж буй бизнесийн орчин”, “Засгийн газрын бүтцийг 13 яам, 16 сайдтай байхаар “зурав””, “Төсвийн алдагдал 1.1 их наяд төгрөгт хүрлээ” нийтлэлийг унших боломжтой.

Хуваалцах