Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдрийн өдөр тутмын хэвлэлүүдээс онцлох мэдээллүүдийг тоймлон хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдрийн өдөр тутмын хэвлэлүүдээс онцлох мэдээллүүдийг тоймлон хүргэж байна.

"Өнөөдөр" сонин

Монголын үндэсний өдөр тутмын "Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаараас "Хадны мангаа нь валютын ханш уу, эдийн засгийн хүндрэл үү", "Авлигаас салгах шинэ хүчин", "ХУлгайч нар ямар аргаар халаас ухдагийг мэдэх үү", ""12 аймгийн бэлчээрийн даац хэрээс хэтэрчээ", яруу найрагч О.Дашбалбар агсны "Би Саддам Хуссейн, Жириновский хоёрт шинэ жилээр баярын цахилгаан явуулна" сонирхолтой ярилцлага, нийтлэл зэргийг онцолж байна.

"Зууны мэдээ" сонин

Тус сонин залуусын дунд тахал мэт түгээд байгаа хар тамхины хэрэглээ, түүний аюулын талаар хөндөн бичих болсон. Энэ удаа д хар тамхи хэрэглэж байгаад хар тамхины хэрэглээнээс өөрийгөө ангижруулж яваа нэгэнтэй хийсэн ярилцлага бүхий "Хар тамхины зах зээл: ДИЛЛЕР, ХАССЛ, ДЭЛГҮҮР" нийтлэлийг онцолж байна. Мөн "Эдийн засагчид "STAND BY"-ийг дэмжлээ" сурвалжилга, "Намууд Үндсэн хуулиас гажсан үйл ажиллагаа явуулж ирлээ" ярилцлагыг тус сонины өнөөдрийн дугаараас хүлээн авч уншаарай.

"Үндэсний шуудан" сонин

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаарт "80 настай буурайгаас найман настай нялхас хүртэл бүсээ чангалах нь", УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай хийсэн "Бид ийм хүнд засаг хүлээж авна гэж төсөөлөөгүй" ярилцлага, "Зэрэглэл буурч, хөрөнгө оруулалтын өртөг өссөөр" нийтлэл мэдээллүүдийг онцолж байна.

"Засгийн газрын мэдээ" сонин

Тус сонины өнөөдрийн дугаараас "Эдийн засгаа хэмнэх хувилбарууд", "Эдүгээ цагийн тэмдэглэл" тэмдэглэл, "Олимпийн дараах спорт" нийтлэл зэргийг онцолж байна.

Хуваалцах