Сонины онцлох мэдээний тойм
Наймдугаар сарын 30-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Наймдугаар сарын 30-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт Ж.Сувдмаагийн “Луужин" нийтлэл, С.Туулын "Эвдрэх биш эвлэрэх цаг" тойм, "Танахаас аргагүй төсөв" нийтлэлийг энэ удаад онцолж байна. Мөн "НӨАТ-ын урамшуулал урхи гэж үү" хэмээх нийтлэл уншигч таны анхаарлыг татах буй заа. 1997 оны гуравдугаар сард Монгол нутагт нар бүтэн хиртэх үзэгдэл ажиглагдсан нь тухайн жилийн шуугиант үйл явдлын нэг болсон. Байгалийн энэхүү ховор үзэгдэл Дархан-Уул аймгийн төвөөс 45 км-т орших Бага дарцаг гэдэг газарт хамгийн удаан ажиглагдсан байна. Нүдний хар шил үнэд орж, рентген зургийн болон гэрэл цохисон фото хальс нэн эрэлттэй байсан тэр үеийн талаарх Ш.Даваадоржийн "Нар хиртэлтийн тухай дахин өгүүлэх нь" хэмээх сурвалжилгыг та тус сонины өнөөдрийн дугаараас уншаарай.
"Зууны мэдээ" сонинд Б.Баярын "АН-ын лидерүүдийн толгой дээр "Хар үүл" хурав уу?" нийтлэл, Ч.Үл-Олдохын ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржтой шүүгчдийн цалингийн талаар хөндөн ярилцсан "Харамч хүн хоёр дахин төлдөг" ярилцлага, цаг үеийн асуудлыг хөндсөн Б.Энхтуулын "Улсын цэцэрлэгийн элсэлт дуусч, хувийн цэцэрлэг моодонд оров" нийтлэл тус тус багтжээ.
"Үндэсний шуудан"-д УИХ-ын С.Эрдэнийн "АН засаг барихдаа хоёр их наяд төгрөгтэй тэнцэхүйц өр төлсөн" ярилцлага, "Цалингийн дээрмээ зогсоо, эрх баригчид аа" нийтлэл, сэтгүүлч Б.Энхмартын "Хөвсгөл нуурыг моодноос гаргамааргүй байна" нийтлэл тус тус нийтлэгджээ.
"Засгийн газрын мэдээ" сониноос "Москвагийн хатуурхал, Улаанбаатарын уучлал", “Хятад: Дэлхийд нөлөөлөх зургаан өөрчлөлт” нийтлэлүүдийг уншаарай.


















