Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Есдүгээр сарын 20-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Есдүгээр сарын 20-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт "Бид "Монгол ньюс"-ийнхэн", "Оюутолгой" компанийн Монголын талын ТУЗ-ийн гишүүдийг шинээр томилно", "Бохиртойгоо зууралдсан Нэхмэлийн шарынхан хэрхэн өвөлжихөө мэдэхгүй", "Засгийн газарт жолоогоо атгуулсан Төв банк" зэргийг онцолжээ.

"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаараас "Монголоо сэвтүүлсэн монголчууд", "Д.Түвшинжаргал: АН-д олон толгойтой мангасын үлгэр өрнөж байна", "Зоорьгүйн зовлонтой ногоочид", "Орон нутгийн сонгуульд 15209 хүн өрсөлдөнө", "Оюутолгой" компанийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлжээ" зэргийг уншаарай.

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаарт "Кубаас өгсөн чимээ", "Д.Оюунхорол сайдын Орхон голыг аврах тушаалыг огт хэрэгжүүлээгүй байна", "Валютын ханшийг тогтмол мэдээлнэ", "ОХУ-ын Төрийн думын сонгуульд "Нэгдсэн Орос" нам яллаа", "Баруун аймгийнхан цэргийн хөвүүр гүүрээр гол гарч байна" зэргийг онцолсон байна.

"Засгийн газрын мэдээ" сонинд "Газар хөдлөлт огцом идэвхжлээ", "295 мандатын төлөө 676 нэр дэвшигч өрсөлдөнө", "Косовог хэлэлцэх түүхэн шалтгаан-3", "Шинэ зах зээлийн түншлэл", "Аваргыг айлгасан их хүч буюу допингийн хар мөр", "С.Сарнай: Үнсэлцэхгүй гэх ганц л болзол тавьсан" зэргийг онцлон нийтэлжээ.

Хуваалцах