Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Есдүгээр сарын 22-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Есдүгээр сарын 22-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт "Газар хөдлөлтөд иргэн бид илүү бэлтгэх учиртай”, “Хуучны ахан дүүс, шинэ хөршүүд” нийтлэл, О.Ганцоожийн “Английн нэрийн өмнөөс бүжиглэсэн бол шагнал авчих л байсан” ярилцлага.

"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаараас Л.Бямбажаргалын "АН-д дарга олдоно, харин ерөнхийлөгчид дэвшүүлэхэд жулдана” ярилцлага, “Төгрөгийн бондын төлөөс түмний халаасыг тэмтрэх нь ээ”, “Говийн гайхамшигт зургаан амьтнаа хамгаална” нийтлэл.

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаарт "НҮБ-ын чуулган дээр хэлсэн тэдний сүүлчийн үг юу өгүүлэв”, “Монгол банкны системийг “залгих” Bank of China”, “Дамын наймаанд өртсөн “давхар үнэтэй” сурах бичгүүд” нийтлэл, А.Дашпэлжээгийн “Стефано Салваторитой хамтран Ж.Вердийн бүтээлүүдээр гала концерт хийнэ” ярилцлага.

"Засгийн газрын мэдээ" сонинд "Экодицийн эмгэнэл”, “Европ банк Хятадтай түншилж эхэллээ” нийтлэл, А.Бакейгийн “Ардчилсан намын алдааг эрх баригчид давтаж болохгүй” ярилцлагыг уншаарай.

Хуваалцах