Сонины онцлох мэдээний тойм
Есдүгээр сарын 28-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Есдүгээр сарын 28-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ авлаа”, “Хүүхэд харах үйлчилгээ мөнгө олох арга биш”, “Зуурдын жаргалдаа ташуурч долоохон настай хүүгийн аминд хүрэв”, “Хотын ноход хүнээсээ үнэ цэнэтэй”, “Чулуужсан яс хил давуулсан хэргийг хуулийн байгууллагынхан шийдэж чадахгүй нь” зэргийг нийтэлжээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Тагнуулынхны “СУМ” ташаа тусах вий дээ”, “УБТЗ-ын дарга хэн болох вэ”, “Төрийн “хайр”-аас гадуурх өмнөд хилийнхэн”, “Р.Отгонцэцэг: Каластерийн арга үйлдвэрлэлийг богино хугацаанд хөгжүүлнэ” зэргийг онцолжээ.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт “Баянзүрхчүүд 3.8 тэрбумаар дөрвөн цэцэрлэг барьжээ”, “Монгол Улсын өрсөлдөх чадвар ахисангүй”, “Махны үнэ нэг дахин хямдарсан ч хуушуурын үнэ буурсангүй”, “460 гаруй мэргэшсэн жолоочийн ажлын байр бий болжээ” зэргийг уншаарай.
“Засгийн газрын мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Эдийн засаг хумигдах жил айсуй”, “Орон сууцны үнэ буурах хүлээлт давамгайлж байна”, “Мөнгөний бодлого хатуу төлөвөө хадгална”, “Цаг агаараас шалтгаалан ургац хураалт удааширлаа”, “Гэмт хэргийн нууц үүр” зэргийг нийтэлсэн байна.


















