Сонины онцлох мэдээний тойм
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт: “Турьхан дархлаатай, чимээгүй алдуурах монгол соёл”, “Солонгосоо ирэгсдийг "шингээх" зах зээл алга” нийтлэл, “Ардын үгэн доторх "нэг" ардын үг” сурвалжилга,
Мэдээллийн алба

Аравдугаар сарын 17-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт: “Турьхан дархлаатай, чимээгүй алдуурах монгол соёл”, “Солонгосоо ирэгсдийг "шингээх" зах зээл алга” нийтлэл, “Ардын үгэн доторх "нэг" ардын үг” сурвалжилга, Улсын III төв эмнэлгийн эмч, профессор Ц.Тугбаярын “Хүүхдээ бүүвэйлэхдээ хүчтэй сэгсэрснээс болж цус харвах нь бий” ярилцлага зэргийг онцолж байна.
"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаарт: "Орос улс нефтийн хамаарлаасаа ангижирч чадах уу” нийтлэл, “Наснаасаа илүүрхэж Д.Нацагдоржийг судалсан Сономын Лочин” хөрөг, Н.Даваасүрэнгийн “Бид хилчид рүүгээ яарч, тэд хүлээж байдаг юм” ярилцлагыг уншаарай.
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаарт: “Их гурван гүрний Энэтхэгт "ургасан" сонирхол”, “Аглагхан талын аниргүй” нийтлэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын “Үнэндээ миний улс төрийн мөрөөдөлд Хотын дарга гэсэн төлөвлөгөө хэзээ ч байгаагүй” ярилцлага багтжээ.


















