Сонины онцлох мэдээний тойм
Аравдугаар сарын 18-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Аравдугаар сарын 18-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт: “Хотын өвчин”, “Толгойтын иргэд ирэх жилийн наадмаар тоосноосоо салж магадгүй" нийтлэл, Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төслийн зохицуулагч Натан Конабойгийн “Монгол орон дөрвөн градусаар дулаарчихаад байна” ярилцлага зэргийг онцолж байна.
"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаарт: "Захирлуудыг золигт гаргасаар байх тогтолцооны гажиг” нийтлэл, дуучин С.Нарангийн “Монгол авъяастнуудыг нэгтгэж дэлхийд байхгүй бүтээл хийнэ” ярилцлагыг уншаарай.
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаарт: “Харах яруу найргаар өөрийгөө анирдахуй” нийтлэл, “Дэлхийн хамгийн шилдэг 10 дуурийн театр” танин мэдэхүйн мэдээлэл, "Зууны шатар" клубын тамирчин, их мастер Ц.Батчулууны “Чансаагаараа Монголын дээд амжилтыг удахгүй тогтооно” ярилцлага багтжээ.


















