Сонины онцлох мэдээний тойм
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаарт "Бид бачимдаж, дэлхий биднийг шоолно", ""Эрдэнэт"-ийн талаар хэн юу хэлэв", "Авлигатай хэрхэн тэмцдэгийг БНХАУ-аас суралц", "ДОХ найман хүнийг "авч одов"" нийтлэл, мэдээлэл, паралимпийн хүрэл медальт Э.Содномпэлжээгийн
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдрийн өдөр тутмын зарим хэвлэлийн тоймыг хүргэж байна.
"Үндэсний шуудан" сонин
Тус сонины өнөөдрийн дугаарт "Бид бачимдаж, дэлхий биднийг шоолно", ""Эрдэнэт"-ийн талаар хэн юу хэлэв", "Авлигатай хэрхэн тэмцдэгийг БНХАУ-аас суралц", "ДОХ найман хүнийг "авч одов"" нийтлэл, мэдээлэл, паралимпийн хүрэл медальт Э.Содномпэлжээгийн "Амжилтаараа л ард түмнийхээ ачийг хариулъя даа, өөр би юу чадах билээ" ярилцлага нийтлэгджээ.
"Өнөөдөр" сонин
"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт "Дээсэн дөрөөтэй ипотек", "Монголын "Бага эрмитаж" нурж унах аюулаас энэ удаа аврагдлаа, гэвч...", "АН ирээдүйн өнгийг тодорхойлох хүчин болж чадах уу", "Бас нэг цагаачийн удам" зэрэг нийтлэлүүд, Л.Батжаргалын "Ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийн тулд УИХ-аас тогтоол батлах ёстой" ярилцлага багтжээ.
"Зууны мэдээ" сонин
Тус сонины тэргүүн нүүрт Хөгжлийн банктай холбоотой "Ганцхан томилолтын зардал нь 4800 хүүхдийн 20000 төгрөгтэй тэнцэнэ" нийтлэл нийтлэгджээ. Мөн "АН лидерүүд нь "алав"" нийтлэл, ОУХМ Э.Цэндбаатарын "Миний зорилго маш том, би хүрч чадна" ярилцлага зэргийг өнөөдөр онцолж байна.


















