Сонины онцлох мэдээний тойм
2016 оны 11 дүгээр сарын 4-ний баасан гарагийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

2016 оны 11 дүгээр сарын 4-ний баасан гарагийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонинд "Монголын түүх соёлын хосгүй үнэт бүтээл Занабазар бурхныг Хятадад дээдлэгээр худалдах нь", ""Но"-той нэг хувь", "Нялхас хормойн өвчинд нэрвэгдэж байна", "Торгууль тойрсон түмэн зовлон", "Хамар хатгах өвсний үнэ цэнэ", "Дайнаас болж АНУ ч дампуурч мэдэх нь", "Удирдлагатай жинлүүрээр хулгай хийдэг болжээ" зэрэг материал нийтлэгджээ.
"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаараас "Мөнгө угаагчдын зөөлөн хөрс Монгол", "Г.Ганбат: Цахим гарцаар шуурхай нэвтрэхийн тулд иргэд бүртгүүлэх шаардлагатай", "УИХ төгрөгийг үнэгүйдүүлж, долларын үнийг өсгөх бодлого хэрэгжүүлж болзошгүй байна", "Д.Хүрэл: Увсад хууль бусаар газрын тосны хайгуул хийсэн асуудлаар шүүхэд хандана", "Б.Ганчимэг: Байгальд бэлэн хөгтэй чулуу байдаг", "Дэлхийн амьтад 60 хувиар цөөрчээ" зэрэг мэдээ, ярилцлага, нийтлэлийг уншаарай.
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас "Нуран унаж буй АН-ын нэгдэх ганц боломж", "Өмч хувьчлалаас 50 тэрбумыг нэмж төвлөрүүлнэ", "Эдийн засаг хямарсан ч эрүүл мэндийн салбарын зардлыг бууруулахгүй", "Монгол үсгийн дүрмийн тольтой болно", "Бан Ги Мүн: Эх орондоо очсоныхоо дараа юу хийхээ шийднэ", "Б.Чинзориг: Хүслээ дагах нь амьдралыг илүү хялбар болгодог" зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээг унших боломжтой.


















