Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сонирхогчдын боксын ДАШТ ирэх аравдугаар сарын 26-нд эхэлнэ

Сонирхуулахад, 2019 оны ДАШТ ОХУ-ын Екатеринбургт болж байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонирхогчдын боксын ДАШТ ирэх аравдугаар сарын 26-нд эхэлнэ
Сонирхогчдын боксын ДАШТ ирэх аравдугаар сарын 26-нд эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Олон улсын сонирхогчдын боксын холбооноос (AIBA) энэ жилийн ДАШТ-ийг Сербийн нийслэл Белград хотод явагдана хэмэээн зарлалаа.

Тус тэмцээн ирэх аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 6 хүртэл үргэлжлэх юм. AIBA-гийн Ерөнхийлөгч Умар Кремлев “Цар тахлын энэ хүнд үед бид эв нэгдэлтэй байж, тамирчиддаа тэмцээнд оролцох боломжийг нь олгох хэрэгтэй. Бид “COVID-19”-ийн эсрэг хийсэн бүтэн жилийн тэмцлийнхээ туршлагаар ДАШТ-ийг аюулгүй орчинд зохион байгуулж чадна. Манай AIBA холбоо хэрхэн өөрчлөгдөж, шинэчлэгдэж байгааг та бүхэн энэ тэмцээнээс харах болно. Үе болгоны дараа тамирчдын авсан оноог нээлттэй зарлаж байгаа. Цаашдаа ч дүрмийн олон өөрчлөлт хийх болно” гэжээ.

Сонирхуулахад, 2019 оны ДАШТ ОХУ-ын Екатеринбургт болж байв.

Хуваалцах