Сонирхогчийн гольфийн эмэгтэй улсын аварга тодорлоо
Залуу тоглогч Х.Тэлмэн 249 оноогоор тэргүүн байр эзэлж Монгол Улсын аварга цол, шилжин явах цомын эзэн боллоо.
Мэдээллийн алба

Монголын гольфийн холбоо Сонирхогчийн гольфийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 9-11 нд 54 нүхний дүнгээр зохион байгууллаа.
Өчигдрийн байдлаар тус тэмцээнийг залуу тоглогч Х.Тэлмэн 167 оноогоор тэргүүлж, Г.Алтанбилэг 168, спортын мастер Б.Батнаран нар 176 оноотой араас нь нэхэж байв.
Ийн тэмцээн дуусч дүнгээ гаргахад залуу тоглогч Х.Тэлмэн 249 оноогоор тэргүүн байр эзэлж Монгол Улсын аварга цол, шилжин явах цомын эзэн боллоо. Харин дэд байрт 252 оноогоор Г.Алтанбилэг, гуравдугаар байрт 258 оноогоор Б.Батнаран орлоо. Мөн Хандикапын ангилалд Г. Ариунтуяа -15 оноогоор I байр, Т. Баасанжаргал +1 оноогоор II байр, Э. Будбилэг +2 оноогоор III байрт оржээ.
Түүнчлэн нүхэнд хамгийн ойр цохигч шагналыг 2.43 метрийн үзүүлэлтээр Д.Ичинноров, хамгийн хол цохигч шагналыг 190 метрийн үзүүлэлтээр Х.Тэлмэн хүртэв.


















