Сонирхогчийн гольфийн эрэгтэйчүүдийн аварга тодорлоо
Монголын гольфийн холбооноос 2021 оны сонирхогчийн гольфийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Монголын гольфийн холбооноос 2021 оны сонирхогчийн гольфийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Стройк плей форматаар дөрвөн өдөр өрсөлдөж нийт 72 нүхний нийлбэр дүнгээр ялагчаа тодруулсан тус тэмцээнд 320 оноогоор Ч.Бат-Амгалан аваргалж шилжин явах цомын эзэн болсон бол Г.Мөнгөншагай 321 оноогоор мөнгө, Ч.Гантөмөр 325 оноогоор хүрэл медаль хүртжээ.
Сонирхуулахад, Монголын гольфийн холбоо энэ сарын 25-26-нд сонирхогчийн гольфийн ахмадын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна. Тодруулбал, стройк плей форматаар хоёр өдөр, нийт 36 нүхний нийлбэр дүнгээр ялагчийг тодруулж шилжин явах цом гардуулах юм байна.


















