Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонсголгүй 20 хүртэлх насны иргэдийн дунд эссэ бичлэгийн уралдаан зарлалаа

“Миний мөрөөдөл” сэдвээр гар утасны шагналтай эссэ бичлэгийн уралдаан зарлажээ. Тус уралдааны удирдамжийг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонсголгүй 20 хүртэлх насны иргэдийн дунд эссэ бичлэгийн уралдаан зарлалаа
Сонсголгүй 20 хүртэлх насны иргэдийн дунд эссэ бичлэгийн уралдаан зарлалаа. Зураг: МҮОНРТ

“Сонсголгүй иргэдийн олон улсын долоо хоног”-ийг тохиолдуулан сонсголгүй иргэдийн бичих, унших чадварыг сайжруулахад дэмжлэг болох зорилгоор “Тотал Дистрибюшин” компаниас “Миний мөрөөдөл” сэдвээр гар утасны шагналтай эссэ бичлэгийн уралдаан зарлажээ. Тус уралдааны удирдамжийг хүргэж байна.

Зорилго: Сэдвийн сонголт:

  1. Миний мөрөөдөл

Хамрах хүрээ: 20 хүртэлх насны сонсголгүй иргэдийн дунд

Хүлээн авах хугацаа: 2020 оны 10-р сарын 1 хүртэл

Эссэ бичлэгт тавигдах шаардлага:

  1. Сэдвийн агуулга бүрэн байх

  2. Өөрөө цэвэр гаргацтай бичих

  3. Үгийн тоо 300-аас дээш байх

  4. Овог нэр, нас, хаяг, холбоо барих дугаар бичих

Шалгаруулах журам:

Эссэ бичлэгийн агуулга нь өгсөн сэдвийн агуулгыг илэрхийлсэн байх, өөрийн гараар гаргацтай бичсэн байх, 300 ба түүнээс дээш үгтэй байх зэрэг тавигдсан шаардлагуудад бүрэн нийцсэн байна.

Шагналын сан:

1-р байр /нэг/ - Samsung A51 гар утас, Өргөмжлөл

2-р байр /нэг/ - Samsung A41 гар утас, Өргөмжлөл

3-р байр /нэг/ - Samsung A21s гар утас, Өргөмжлөл

Тусгай байр /нэг/ - Samsung A11 гар утас, Өргөмжлөл

Хуваалцах