Сонсголонгийн даацын замд 60 жилийн баталгаа өглөө
Өнөөдөр Хан-Уул дүүргийн Сонгинохайрхан дүүргийн төв замаас Сонсголон орчмын үйлдвэрлэлийн бүс, Яармагийн гэр хороолол “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Төв аймаг руу чиглэсэн замыг өнөөдөр албан ёсоор нээлээ.
Мэдээллийн алба

“Монос”-ын уулзвараас Нисэх-Яармаг уулзвар хүртэл 5.5 км үргэлжлэх тус зам 3.5 метр өргөн, дөрвөн эгнээ бүхий зорчих хэсэгтэй юм.
Замын ажлыг гүйцэтгэсэн “Си Ти Ай” инженеринг интернэйшнл” ХХК-ийн зөвлөх багийн ахлагч Кенжи Маруока “Энэхүү замыг 60 жил ашиглах боломжтой. Гэхдээ ашиглах, арчлах горим, зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо зэргээс хамаарч, баталгаат хугацаа уртсаж, эсвэл богиносож ч болно” гэж ярилаа.