Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Сонсголонгийн гүүрний орчимд хүүхэд голын усанд осолдож амиа алдлаа

Эрэн хайх ажиллагааны үед осолдсон газраас 20-25 метрийн зайд 2 метрийн гүнд хүүхэд амиа алдсан байсныг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонсголонгийн гүүрний орчимд хүүхэд голын усанд осолдож амиа алдлаа
Сонсголонгийн гүүрний орчимд хүүхэд голын усанд осолдож амиа алдлаа. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Сонсголонгийн гүүрний орчимд хүүхэд голд живчихлээ гэсэн дуудлага 15:01 цагт ирсэн. Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход бага насны 2 хүүхэд усанд живснийг нэгийг нь иргэд татаж уснаас гаргасан, нэг нь голд урссан гэсэн мэдээлэлтэй байсан.Эрэн хайх ажиллагааны үед осолдсон газраас 20-25 метрийн зайд 2 метрийн гүнд хүүхэд амиа алдсан байсныг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.

Эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Хуваалцах