Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонсголын бэрхшээлтэй иргэд яаралтай дуудлагыг мессежээр өгнө

Сонсголын бэрхшээлтэй иргэд гэмт хэрэг, гал, гамшиг, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлага өгөхөд харилцааны хүндрэл гардаг.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонсголын бэрхшээлтэй иргэд яаралтай дуудлагыг мессежээр өгнө
Сонсголын бэрхшээлтэй иргэд яаралтай дуудлагыг мессежээр өгнө. Зураг: МҮОНРТ

Сонсголын бэрхшээлтэй иргэд гэмт хэрэг, гал, гамшиг, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлага өгөхөд харилцааны хүндрэл гардаг. Сонсголын бэрхшээлээс болоод төрийн үйлчилгээ тусламж авч чадалгүй сэтгэл санаа амь насаараа хохирох тохиолдол ч гарч байсан. Ийм учраас Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газар, Монголын дүлий иргэдийн үндэсний холбоо хамтран ажиллахаар болжээ.

Ингэснээр 101, 102, 103, 105 дугаарын утсанд дуудлага мэдээллийг мессеж хэлбэрээр хүлээн авч байна. Мөн сонсголын бэрхшээлтэй иргэд Монголын дүлий иргэдийн холбоонд гар утасны дугаараа бүртгүүлэх шаардлагатай аж. Энэ үйлчилгээг эхний ээлжинд Улаанбаатарт хэрэгжүүлнэ, цаашлаад орон даяар нэвтрүүлэх юм байна.

Хуваалцах