Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд эрт боловсрол эзэмших боломж бүрдлээ

“Монголын сонсголгүй ба сул сонсголтой хүүхдийг боловсролд эрт оролцуулах, сонсголгүй хүүхдийн боловсролд хос хэл соёлын арга зүйг нэвтрүүлэх төсөл”-ийн нээлт өнөөдөр Сүхбаатар дүүргийн тусгай 29 дүгээр дунд сургуульд боллоо.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд эрт боловсрол эзэмших боломж бүрдлээ
Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд эрт боловсрол эзэмших боломж бүрдлээ. Зураг: МҮОНРТ

“Монголын сонсголгүй ба сул сонсголтой хүүхдийг боловсролд эрт оролцуулах, сонсголгүй хүүхдийн боловсролд хос хэл соёлын арга зүйг нэвтрүүлэх төсөл”-ийн нээлт өнөөдөр Сүхбаатар дүүргийн тусгай 29 дүгээр дунд сургуульд боллоо. “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо” нь Америкийн олон улсын хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжаар “Монголын сонсголгүй ба сул сонсголтой хүүхдийг боловсролд эрт оролцуулах, сонсголгүй хүүхдийн боловсролд хос хэл соёлын арга зүйг нэвтрүүлэх төсөл”-ийг энэ хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэх аж. Уг төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 186 дугаар цэцэрлэгийн 0-3 настай сонсголгүй хүүхдийн эрт оролцооны хөтөлбөр хэрэгжиж байна. Мөн тус дүүргийн 29 дүгээр сургуулийн 1б бүлэгт “Хос хэл, соёлын арга зүйгээр бага боловсрол олгох” туршилтын үйл ажиллагаа эхэлжээ.


Хуваалцах