Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд суралцах боломж хангалтгүй байна

Тиймээс Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо орон нутаг дахь салбараараа дамжуулан өөрсдөө судалгаа хийж эхэлсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд суралцах боломж хангалтгүй байна
Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд суралцах боломж хангалтгүй байна. Зураг: МҮОНРТ

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд суралцах боломж хангалтгүй байна гэж Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо мэдэгдлээ. Хүний эрхийг дээдэлдэг улс орнуудад нийгмийн хэрэгцээ, тухайн хүүхдийн онцлогт тохируулан, нийгэмд бие даан амьдрах боломжийг нь олгоход тусалж байдаг. Тухайлбал, эцэг, эх ойр дотныхонд нь дохионы хэл сурах, хүүхэдтэйгээ харилцах, хөгжүүлэхэд нь зөвлөн туслахын зэрэгцээ сонсголгүй хүүхдүүдийн сургалтын орчинг сайжруулах, багш нарыг чадавхжуулахад онцгой анхаарал хандуулдаг байна.

Харин манай улсад энэ асуудал ор тас орхигдсон. Бүр сургалтын тогтолцооны гадна үлдсэн гэж Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооны тэргүүн н.Шугаржав хэллээ. Улсын хэмжээнд 14 мянга гаруй сонсголын бэрхшээлтэй хүүхэд байдаг гэсэн тоо бий. Гэхдээ энэ нь баталгаатай баримт биш. Тиймээс Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо орон нутаг дахь салбараараа дамжуулан өөрсдөө судалгаа хийж эхэлсэн байна.

Хуваалцах