Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонсогчдыг нэмэгдлээр ажиллуулж эхэллээ

Шинэ короновирусын тархалтын нөхцөл байдалтай уялдуулан хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ оны 02 дугаар сарын 12-ны өдөр 10 дугаар зарлиг,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонсогчдыг нэмэгдлээр ажиллуулж эхэллээ
Сонсогчдыг нэмэгдлээр ажиллуулж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Шинэ короновирусын тархалтын нөхцөл байдалтай уялдуулан хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ оны 02 дугаар сарын 12-ны өдөр 10 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газраас “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 62 дугаар тогтоол гаргаж, мөрдүүлэхээр улс орон даяар зохион байгуулалтын арга хэмжээ авсан.

Үүнтэй холбогдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнийг энэ сарын 13-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжүүлэн ажиллуулж байна.

Өндөржүүлсэн бэлэн үед буюу энэ оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс нийтийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөний зохицуулалтад Улаанбаатар хотод оршин суух хаягтай Дотоод Хэргийн Их Сургуулийн 164 сонсогчдыг нэмэгдлээр ажиллуулж эхэллээ гэж Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас мэдээллээ.

Хуваалцах