Сонсогчдын 2025 оны марш, тусгай бэлтгэлийн тэмцээн эхэллээ
Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, суралцагчдын 2025 оны марш, тусгай бэлтгэлийн тэмцээн өнөөдөр эхэллээ.
Мэдээллийн алба

Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, суралцагчдын 2025 оны марш, тусгай бэлтгэлийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээний нээлтийн ажиллагаанд Цэргийн албаны зохион байгуулалт, бэлэн байдлын газрын дарга, хошууч Л.Зэсшагай болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, тэмцээний шүүгчид, баг тамирчид оролцсон.
Багууд өнөөдөр гарааны өмнөх ажиллагаа буюу жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулааны үзүүлэх тоглолт, галын бэлтгэлийн норматив, биеийн тамирын нормативаар өрсөлдөнө. Харин нөгөөдөр Гүнжийн хоолой дахь сургалт, бэлтгэлийн төвд иж бүрэн агсамж, буутай марш үйлдэх явцдаа гар буу, автоматаар буудах, гранат шидэх, саадын зурвас туулах зэрэг 6 цэгийг дамжин даалгавар гүйцэтгэх юм байна.
Энэ удаагийн тэмцээнд бүрэлдэхүүн сургуулиудаас эрэгтэй сонсогчдын зургаан баг, эмэгтэй сонсогчдын дөрвөн баг оролцож байна. Энэхүү сургалт, дадлага нь сонсогч, суралцагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, цэргийн хэргийн мэдлэг, авхаалж самбааг хөгжүүлэх, хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой аж.


















