“Сошиал дахь өнчин хүүхдүүд” шилдгээр шалгарчээ
Шилдэг богино хэмжээний кино бүтээл: “MARRIAGE” БНХАУ-ын ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн Сонин мэдээллийн дээд сургуулийн найруулагчийн гуравдугаар курсийн оюутан Ван Зи Пин, Ан Жиа Ки нарын бүтээл
Мэдээллийн алба

Кино, телевизийн нэрт найруулагч Бадраагийн Бадрууганы нэрэмжит “Анхны бүтээл-9” медиа урлагийн шилдэг бүтээл шалгаруулах оюутны наадам болж шилдгүүдээ шалгаруулжээ.
Энэ жилийн наадамд Монгол, Турк, ОХУ, БНХАУ, БНСУ гэсэн таван улсын оюутан оролцсон байна.
Шилдэг богино хэмжээний кино бүтээл: “MARRIAGE”
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн Сонин мэдээллийн дээд сургуулийн найруулагчийн гуравдугаар курсийн оюутан Ван Зи Пин, Ан Жиа Ки нарын бүтээл
Радиогийн шилдэг бүтээл: АНУДАР
СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн Сэтгүүлчийн дөрөвдүгээр курсийн оюутан Ё.Дүүрэнжаргалын бүтээл
Шилдэг анимейшн, компьютер графикийн бүтээл: NOMUGUN
СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн Анимейшний дөрөвдүгээр курсийн оюутан Х.Бүрэнтөгсийн бүтээл
Шилдэг гэрэл зургийн мультимедиа бүтээл: ТЭС ХЭМ
СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн Зураглаачийн дөрөвдүгээр курсийн оюутан Б.Ирээдүйгийн бүтээл
Телевизийн шилдэг бүтээл: СОШИАЛ ДАХЬ ӨНЧИН ХҮҮХДҮҮД
СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн Сэтгүүлчийн дөрөвдүгээр курсийн оюутан Б.Сэргэлэн, Анимейшний дөрөвдүгээр курсийн оюутан Х.Батболд нарын бүтээл
Шилдгийн шилдэг бүтээл: A TALE OF TINY CHAMPION
СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн оюутнуудын “PARACOSM” баг


















