Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сотбис дуудлага худалдаагаар 102 каратын үнэт чулуу 16 сая ам.доллараар зарагджээ

Хонгконгод болсон Сотбисийн дуудлага худалдаагаар хосгүй ховор алмаз эрдэнийн чулууг 16 сая ам.доллараар худалдсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сотбис  дуудлага худалдаагаар 102 каратын  үнэт  чулуу 16 сая ам.доллараар  зарагджээ
Сотбис дуудлага худалдаагаар 102 каратын үнэт чулуу 16 сая ам.доллараар зарагджээ. Зураг: МҮОНРТ

Хонгконгод болсон Сотбисийн дуудлага худалдаагаар хосгүй ховор алмаз эрдэнийн чулууг 16 сая ам.доллараар худалдсан байна.

102 каратын жинтэй энэ үнэт чулуу дэлхий дээр дуудлагаар зарагдсан 8 ийм хосгүй чулууны нэг юм байна. Энэ нь 2 жилийн өмнө Канадад олборлосон 271 карат алмазны нэг хэсэг нь юм байна. ""COVID-19"-ийн цар тахалтай холбоотойгоор Сотбисийнхон энэ удаагийн дуудлага худалдаагаа цахимаар зохион байгууллаа.

Мөн түүхэндээ анх удаагаа дуудлага худалдааны эхлэлийн доод үнийг нэрлэлгүйгээр зохион байгуулсан учир үнэ нь харьцангуй хямд байлаа хэмээн шинжээчид тодорхойлж байна.

Хуваалцах