Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Соёл урлагийн сонин хачинаас...

АРЛЫН жижигхэн Ямайка улсын уулын чарганы шигшээ баг Өвлийн Олимпод АНУ, Франц, Итали, Оросын шигшээ багийг ардаа орхиж байв.

М.
М.Тодхүү

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Соёл урлагийн сонин хачинаас...
Соёл урлагийн сонин хачинаас.... Зураг: МҮОНРТ

- АРЛЫН жижигхэн Ямайка улсын уулын чарганы шигшээ баг Өвлийн Олимпод АНУ, Франц, Итали, Оросын шигшээ багийг ардаа орхиж байв.
- Куба улсын соёл урлагийн төв Матанзас хотын нэр нь “аллага” гэсэн утгатай.
- П.И.Чайковский Төгөлдөр хуурын нэгдүгээр концертоо Оросын төгөлдөр хуурчид зориулан бичсэн боловч тайзнаа хамгийн анх тоглоход нь Германы хөгжимчин Ханс фон Бюлов гоцлосон.
- АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яам тун удахгүй нүүх гэж байгаа бөгөөд “шинэ байр” нь 1852 онд баригдсан Америкийн сэтгэл мэдрэлийн хамгийн том эмнэлгийн байр юм.
- 1911, 1913, 1917, 1920, 1924 онуудад Мексикийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялж чадаагүй Николас Суньига гэгч хамгийн сүүлийн ялагдлынхаа дараа, шинэ ерөнхийлөгч Альвар Обрегоныг хууль бусаар сонгогдсон, харин өөрийгөө жинхэнэ ерөнхийлөгч хэмээн зарлаж байв.
- Канадын морин спортын тамирчин Ян Миллар 1972 оноос хойшхи зуны бүх Олимпод оролцсон бөгөөд анхныхаа медалийг өнгөрсөн оны Бээжингийн Олимпоос 61 настайдаа авчээ.
- Тэр үед Мексикийн бүрэлдэхүүнд байсан Техас муж тусгаар улс болохын төлөө Мексиктэй 1835-1836 онд байлдахад босогчдоос ердөө 10 хүн амь үрэгдэж, харин Мексикийн ерөнхийлөгч Антонио Лопэс олзлогдож байв.
- Өнөөгийн Шведийн хаан Карл Густав XVI болон Испанийн хаан ширээ залгамжлагч Астурийн хунтайж Филипийн дээд өвөг нь Английн хатан хаантай нууцаар явалдсаны улмаас цаазлагдсан эмч Иоханн Струэнзэ /1737-1772/ гэгч герман хүн байжээ.
- Төгөлдөр хуурч Пауль Витхенштэйн Дэлхийн нэгдүгээр дайнд баруун гараа алдсан ч хожим нь зүүн гараараа амжилттай тоглон ихэд нэрд гарчээ.
- 1610 онд байгуулагдсан, Европын хамгийн хуучны номын сан гэгддэг Оксфордын Их сургуулийн Бодлиэны номын сан анхан үедээ номоо уншигчдад алдахгүйн тулд шүүгээнээс нь гинжээр уядаг байв.
- Нацистуудад талтай байсан гэгддэг алдарт найрагч Эзра Паундыг фашист шүлэг бичлээ хэмээн адлаж байсан Америкийн шүүмжлэгчид, эх оронч шүлгээрээ алдаршсан яруу найрагч Эдна Виллэйнийг түүнээс хавьгүй илүүгээр шүүмжилж байжээ.
- Наполеоны хувийн аюулгүй байдлыг хариуцсан түшмэл нь армян гаралтай мамлюк Рустам Раза гэгч байв.
- Туйлын гунигтай шүлэг бичдэгээрээ алдартай Кубын яруу найрагч Хулиан дель Касаль элгээ хөштөл инээснээсээ болж нас баржээ.
- 1953 оны зургаадугаар сарын 16-17-нд дэгдсэн Берлины ажилчдын бослогыг дарах операцийг хар ажилчины хүү, Зөвлөлтийн Элчин сайд Владимир Семёнов удирдсан.
- Японы жуулчин Наоми Үэмүра Хойт туйлд хүрсэн, Гренландийг хөндлөн гулд туулсан, Амазонк мөрний эхээс адаг хүртэл салаар хөвсөн бүх аялалдаа цор ганцаараа явжээ.
- Галт тэргээр, нисэх онгоц, усан онгоц, шумбагч завь мөн сансарын пуужинг тээвэрлэж болдог.
- Тайландад жуулчлал хөгжихөд түлхэц өгсөн гол үйл явдал нь Вьетнамын дайн байв.
- Америкийн сансар судлалын хүрээлэн (NASA)-гийн “Сансараас багшлахуй” хөтөлбөрт 1985 онд хамрагдан сансарт нисэхээр сонгогдсон Барбара Морган 22 жилийн дараа л сансарт нисчээ.
- 300 жилийн түүхтэй Украины Львов хотын шорон XVII зуунд баригдсан гэлэнмаа нарын сүмд байрладаг.
- Орчин үеийн R&B урсгалын эцэг гэгддэг Гэй Марвин 45 нас хүрэхийнхээ өмнөх өдөр төрсөн эцэгтээ буудуулан нас баржээ.
- Оросын алдарт хөгжмийн зохиолч С.Прокофьевийн 1938 онд бичсэн “Ромео Жульетта хоёр” балетын оригинал хувилбар, аз жаргалтайгаар төгсдөг байв.

Хуваалцах